“Эхчүүдээ хайрлая” төслийн хүрээнд 31-40 насны эмэгтэйчүүдийг В вирусын дархлаажуулалтад хамруулна

2021/02/02
 “Эхчүүдээ хайрлая” төслийн хүрээнд 31-40 насны эмэгтэйчүүдийг В вирусын дархлаажуулалтад хамруулна
Дорнод аймагт “Эхчүүдээ хайрлая” төслийн хүрээнд нөхөн үржихүйн 31-40 насны 1000 эмэгтэйг элэгний В вирусын эсрэг нөхөн дархлаажуулалтад хамруулхаар болжээ. Уг төсөлд 31-40 насны эмэгтэйчүүд өөрийн харьяа сумын Эрүүл мэндийн төв болон аймгийн төвийн Өрхийн Эрүүл мэндийн төвдөө хандаж хамрагдах боломжтой бөгөөд вакцинжуулалтыг 3 удаагийн тунгаар хийх ба шаардагдах хөрөнгө 15,0 сая төгрөгийн зардлыг аймгийн төсвөөс гаргаж байна. Монгол улс 1990 оноос хойш мэндэлсэн хүүхдүүдээ тус вакцинд хамруулж эхэлсэн байдаг билээ.
 
“Эхчүүдээ хайрлая” төслийн хүрээнд 31-40 насны эмэгтэйчүүдийг В вирусын дархлаажуулалтад хамруулна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх