Нийслэлээс 160 иргэнийг Дорнод аймагт тээвэрлэн авчирлаа

2021/01/24
Нийслэлээс 160 иргэнийг Дорнод аймагт тээвэрлэн авчирлаа

Улсын Онцгой комиссын зөвшөөрснөөр аймгийн Онцгой комисс зохион байгуулж Улаанбаатар хотоос 4 автобусаар нийт 160 иргэн өнөөдөр өглөө Чойбалсан хотод иржээ.

Иргэдийг мэргэжлийн байгууллагууд, Хэрлэн сумын Онцгой комиссын хяналтанд шууд тухайн хаягт нь автобуснаас буулгажээ, Харин сумдын иргэдийг сумын Онцгой комиссоос тусгайлан унаа гаргаж, Авто тээврийн төвийн гадна зогсоолоос шууд сум руу явуулж байгаа юм.

Улсын Онцгой комиссоос орон нутагтаа очиж буй иргэдийг гэрт нь тусгаарлан ажиглах чиглэлийн дагуу иргэдийг гэр, гэрт нь 7-14 хоногийн хугацаатайгаар тусгаарлан ажиглана. Мөн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буураагүй байгаа үед  нийслэл рүү эргэж явахгүй болохыг анхааруулжээ.

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг өчигдөр оройноос эхлэн   хаасан ба тодорхой чиг үүргийн тээврийн хэрэгслүүд /хүнс, шатахуун, өвс ачсан / гарах эрхтэй юм. Тодруулж хэлбэл, хувийн автомашинтай зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Өндөр эрсдэлтэй энэ цаг үед хүрэлцэн ирсэн иргэдийн тусгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэд эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал, сум, багийн Засаг дарга, түүний ажлын алба, хэсгийн ахлагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнууд, хөршийн холбоо төдийгүй аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, байгууллагууд нэмэлтээр ажиллаж хяналт тавин ажиллаж байна.

 

Нийслэлээс 160 иргэнийг Дорнод аймагт тээвэрлэн авчирлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх