Зарим сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо

2021/01/19
Зарим сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо
Өнөөдөр /2021.01.19/-ний өдөр аймгийн Онцгой комиссын 05 дугаар хуралдааны шийдвэрээр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, халдвар хамгаалалтын дэглэмийн шаардлага хангасан дараах сургалтын төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо.
Үүнд: ГБХЗХГ-ын дэргэдэх шатар, англи хэл, хөгжмийн дугуйлан, “Түгээмэл оюу” бага сургуулийн дэргэдэх Тояа академийн сургалт, “Монголын оюун ухааны академи”-ийн Дорнод аймаг дахь салбар, Кристал төв, “Дорнын амжилт” сургалтын төв,
“Хан-Оргил соёлз” таеквондогийн төв тус тус нээгдэнэ.
Бусад жүдо, морин хуурын сургалтын төвүүдийг халдвар хамгаалалтын дэглэм журмыг бүрэн мөрдөх хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлэхийг нь түр хойшлууллаа.
Эдгээр сургалтын төвүүд мэргэжлийн байгууллагуудын хяналт дор үйл ажиллагаагаа явуулах юм
Зарим сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх