Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Х.Добумэргэнбаатар томилогдлоо

2021/01/19
Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Х.Добумэргэнбаатар томилогдлоо

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 1991 оны 1 дүгээр сарын 18-нд  ХХ-р их хурлаар Монголын залуучуудын нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалах зорилготой шинэ үеийн залуучуудын байгууллага болох Монголын залуучуудын холбоог байгуулсан түүхтэй.

Монголын залуучуудын холбооны 30 жилийн энэ ойн өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн залуучуудын байгууллагын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж байгаа бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгчийн 2021.01.11-ний өдрийн 29 дүгээр тушаалаар Дорнод аймгийн залуучуудын холбооны тэргүүний үүрэгт ажилд Х.Добумэргэнбаатар  томилогдож тамга тэмдгээ хүлээн авчээ.

Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Х.Добумэргэнбаатар томилогдлоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх