Улсын хэмжээнд малын тоо буурсан бол Дорнод аймагт өссөн үзүүлэлттэй байна

2021/01/15
Улсын хэмжээнд малын тоо буурсан бол Дорнод аймагт өссөн үзүүлэлттэй байна
2019 онд улсын хэмжээнд 70 сая гаруй мал тоологдож байсан бол 2020 онд 67.1 сая толгой мал тоологдож 3,9 саяаар буурчээ. Харин Дорнод аймгийн хувьд 2020 оны жилийн эцэст 2 сая 700 гаруй мянган толгой мал тоолуулсанаар өнгөрсөн оноос 100 гаруй мянган толгойгоор өсчээ. Дашбалбар 322 мянга Цагаан-овоо сум 262 мянган толгой мал тоолуулсанаар хамгийн олон малтай сум хэвээр байгаа бол Халх гол сум 98 мянга Чулуунхороот сум 120 мянган толгой мал тоологдсон нь хамгийн цөөн малтай сум болж байна. Хөлөнбуйр сум 909 Сэргэлэн сум 3560 Хэрлэн сум 30000( гучин мянга)- толгойгоор мал нь өмнөх оноос буурсан байна. Аймгийн хэмжээнд тэмээ 6217 толгой тоологдсон нь өмнөх оноос 84 толгойгоор буурчээ. Харин бусад 4 төрөлдөө өссөн үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд малын тоо буурсан бол Дорнод аймагт өссөн үзүүлэлттэй байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх