Өнгөрөгч оны сүүл сард Дорнод аймагт 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

2021/01/13
Өнгөрөгч оны сүүл сард Дорнод аймагт 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

2021.01.12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх суманд илүү хүчтэй мэдрэгдсэн ба Улаанбаатарт ч мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн юм. Манай оронд сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсчээ. Тодруулбал, 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон. Энэ бол газар хөдлөлтийг хэмжих багажинд мэдрэгдсэн чичирхийллийн тоон үзүүлэлт юм. 

Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр Монгол оронд хамгийн сүүлд дараах байршлуудад газар хөдлөлтүүд бүртгэгджээ. Үүний гурав Дорнод аймагт бүртгэгдээд байгаа юм.

2021.01.07 Өмнөговь аймагт 4.2 магнитудын газар хөдлөлт
Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн урд зүгт 21 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2021 оны 01-р сарын 07-ны өдрийн  21 цаг 12 минут 46 секундэд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зүүн урд зүгт 21 километрын зайнд магнитуд нь М=4.2-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 43.06, уртраг 107.37.


2021.01.01-нд Өвөрхангай аймагт 3.8 магнитудын газар хөдлөлт
Өвөрхангай аймгийн Богд сумаас зүүн хойд зүгт 39 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2021 оны 01-р сарын 01-ны өдрийн  05 цаг 15 минут 00 секундэд Өвөрхангай аймгийн Богд сумаас зүүн хойд зүгт 39 километрын зайнд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.98, уртраг 102.39.


2020.12.28-нд Увс аймагт 4.3 магнитудын газар хөдлөлт
Увс аймгийн Наранбулаг сумаас зүүн хойд зүгт 15 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 12-р сарын 28-ны өдрийн  05 цаг 21 минут 17секундэд Увс аймгийн Наранбулаг сумаас зүүн хойд зүгт 15 километрын зайнд магнитуд нь М=4.3-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.48, уртраг 92.72.


2020.12.26-нд Дорнод аймагт 3.8 магнитудын газар хөдлөлт
Дорнод  аймгийн Матад сумаас зүүн зүгт 87 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 12-р сарын 26-ны өдрийн  14 цаг 39 минут 34 секундэд Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 87 километрын зайнд магнитуд нь М=3.8-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 47.04, уртраг 116.43.


2020.11.21-нд Баянхонгор аймагт 4.1 магнитудын газар хөдлөлт
Баянхонгор  аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 27 километрын зайнд газар хөдлөлт боллоо. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 21-ны өдрийн  02 цаг 58 минут 27 секундэд Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 27 километрын зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.44, уртраг 101.14.


2020.11.21-нд Баянхонгор аймагт 4.4 магнитудын газар хөдлөлт
Баянхоногор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 35 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 21-ны өдрийн  01 цаг 52 минут 30 секундэд Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 35 километрын зайнд магнитуд нь М=4.4-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 44.52, уртраг 101.26.


2020.11.16-нд Ховд аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт
Ховд аймгийн Дарви сумаас зүүн зүгт 9 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 16-ны өдрийн  05 цаг 44 минут 10 секундэд Ховд аймгийн Дарви сумаас зүүн зүгт 9 километрын зайнд магнитуд нь М=3.6-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 46.88, уртраг 93.70.


2020.11.15-нд Хөвсгөл аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт
Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 173 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 15-ны өдрийн 14 цаг 18 минут 23 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 173 километрын зайнд ОХУ-н нутагт магнитуд нь М=3.6-тай газар


2020.11.15-нд Говь-Алтай аймагт 4.1 магнитудын газар хөдлөлт
Говь-Алтай аймгийн Цогт сумаас баруун урд зүгт 25 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 15-ны өдрийн 04 цаг 05 минут 48 секундэд Говь-Алтай аймгийн Цогт сумаас баруун урд зүгт 25 километрын зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 45.25, уртраг 96.36.


2020.11.13-нд Дорнод аймагт 4 магнитудын газар хөдлөлт
Дорнод  аймгийн Халхгол сумаас баруун зүгт 124 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минут 38 секундэд Дорнод аймгийн Халхгол сумаас баруун зүгт 124 километрын зайнд магнитуд нь М=4.0-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 47.75, уртраг 116.98.


2020.11.13-нд Дорнод аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт
Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 79 километрын зайнд газар хөдлөлт болжээ. Улаанбаатарын цагаар 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн 08 цаг 41 минут 30 секундэд Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 79 километрын зайнд магнитуд нь М=3.6-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 47.00, уртраг 116.32.

Эх сурвалж: Одон орон геофизикийн хүрээлэн

Өнгөрөгч оны сүүл сард Дорнод аймагт 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх