Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг таслан зогсоох чиглэлд зүүн аймгууд хамтран ажиллана

2021/01/07
Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг таслан зогсоох чиглэлд зүүн аймгууд хамтран ажиллана

Монгол улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар журмаар коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл /хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс тэжээл, уул уурхай, эм, эмнэлгийн хэрэгсэл/ -ийн жолооч нараас бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хориглосон. Гэтэл уг журам батлагдсанаас хойш дээрх зөвшөөрөгдсөн 4 ангилалд хамаарагдахгүй иргэд Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөн хийж байгаа нь орон нутагт коронавируст халдвар /ковид19/ тархах эрсдэл үүсгэж байна. Тус эрсдэлээс сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой комиссууд цахим хурал хийж, саналаа нэгтгэлээ. Хуралдаанаар зүүн бүсийн хэмжээнд “Зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих түр журам”-ын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, зөвшөөрөгдсөн 4 ангиллын хүрээнд зорчих хөдөлгөөнийг зөвхөн төв магистрал замаар зорчуулж, зөвшөөрөгдөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүр мөсөн хаах чиглэлээр  нэгдсэн бүртгэл хийж, мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар болжээ.

Ингэснээр анх удаа аймаг, дүүргүүдийн хамтарсан журам батлагдан, мөрдөгдөж эхэлж байна.  

Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг таслан зогсоох чиглэлд зүүн аймгууд хамтран ажиллана  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх