Дорнод аймгийн оны тэргүүн шалгаруулах “Алтан нар-2020” шагнал гардуулах арга хэмжээ боллоо

2021/01/04
Дорнод аймгийн оны тэргүүн шалгаруулах “Алтан нар-2020” шагнал гардуулах арга хэмжээ боллоо
Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллан, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, сурлага, урлаг спортоор манлайлсан шилдэг сурагч, олон нийтийг соён гэгээрүүлэх, түүх соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстэнг жил бүр алдаршуулдаг билээ.
 
1.Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн: Улаан загалмайн хорооны дэд дарга Сүхбаатарын Сарантулга
2.Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага: Н.Төмөр даргатай Аймгийн ахмадын хороо
3.Оны тэргүүний Үйлдвэр, аж ахуйн нэгж: “Талын таван өндөр трейд” ХХК-ийн захирал С.Галт
4.Оны тэргүүний сурагч: Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12”в” ангийн сурагч Бямбахандын Балжмаа
5. Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан: Аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Түвшинжаргалын Халиунсор
6. Биеийн тамир, спортын салбарын Оны тэргүүний тамирчин: Үндэсний сурын Монгол Улсын гарамгай харваач, спортын мастер, Буриад сурын улсын мэргэн Чагнаадоржийн Гандаваа
7. Төрийн жинхэнэ албаны Оны тэргүүний албан хаагч: Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Чулууны Оюунтунгалаг
8. Боловсролын салбарын Оны тэргүүний албан хаагч: Монгол Улсын Гавьяат багш, Хан-Уул цогцолбор сургуулийн захирал Гэндэнгийн Бүдтуяа
9. Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч: Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасгийн эрхлэгч, их эмч Дамбарэнчингийн Оюунбилэг нар тус тус шалгарлаа.
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 3 хүн, зогсож буй хүмүүс
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, зогсож буй хүмүүс
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 3 хүн, зогсож буй хүмүүс
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 3 хүн, зогсож буй хүмүүс
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 4 хүн, зогсож буй хүмүүс
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн, зогсож байна,
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 3 хүн, зогсож буй хүмүүс
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 3 хүн, зогсож буй хүмүүс
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 4 хүн, зогсож буй хүмүүс
Дорнод аймгийн оны тэргүүн шалгаруулах “Алтан нар-2020” шагнал гардуулах арга хэмжээ боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх