Зөвшөөрөлгүй карго үйлчилгээ эрхэлж буй авто тээврийн үйлчилгээг хориглох шийдвэр гарлаа

2020/12/25
Зөвшөөрөлгүй карго үйлчилгээ эрхэлж буй авто тээврийн үйлчилгээг хориглох шийдвэр гарлаа

Өнөөдрийн аймгийн Онцгой комиссын 74 дүгээр хуралдааны 10 дугаар тогтоолоор зөвшөөрөлгүй карго үйлчилгээ эрхлэж буй авто тээврийг хориглох шийдвэр гарлаа.

Тус тогтоолд: Коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй Монгол шуудан ХК-ийн үйлчилгээнээс бусад бичиг захидал, илгээмж, боодолтой ачаа /карго/ тээврийн үйлчилгээг хориглосугай гэжээ. 

Тиймээс иргэд Монгол шуудан ХК-ийн Дорнод аймгийн Шуудан үйчилгээний газрын фэйсбүүк пэйж хуудас болон үйлчилгээний төвд байрлах Шуудан үйчилгээний газраар үйлчлүүлж Монгол улс дотроо Нийслэл болон бүх аймгуудруу баталгаатай, найдвартай карго үйлчилгээг авах боложмтой болж байгаа юм. 

Дорнод аймгийн Шуудан үйчилгээний газрын фэйсбүүк пэйж хуудсанд дарж мэдээлэл авна уу?

https://www.facebook.com/%D0%94%D0%BE%D1%80%D0%BD%D0%BE%D0%B4-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A8%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D0%BD-%D2%AF%D0%B9%D0%BB%D1%87%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80-355834791529718

Зөвшөөрөлгүй карго үйлчилгээ эрхэлж буй авто тээврийн үйлчилгээг хориглох шийдвэр гарлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх