Аймгийн Онцгой комиссын дарга Баянтүмэн, Хөлөнбуйр сумдын хяналтын постод ажиллажээ

2020/12/23
Аймгийн Онцгой комиссын дарга Баянтүмэн, Хөлөнбуйр сумдын хяналтын постод ажиллажээ
Аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Баянтүмэн сум, Хөлөнбуйр сумын постуудад ажиллаж, постуудад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тулгамдаж буй асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Аймгаас орж гарах хөдөлгөөнийг хянах гол пост бол Хөлөнбуйр сумын пост юм. Тус постод мэргэжлийн байгууллагуудын 16 ажилтан 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэж буй ажилчдад дотоод холбоогоо шуурхай болгох станц, 00-ын асуудал, цагдаагийн хамгаалалтын хэсгийг үүсгэхэд шаардагдах эд материал, гадаад орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх чиглэлийг аймгийн Онцгой комиссын дарга өглөө.
Иргэдийн хувьд халдварын голомттой эрсдэлтэй бүсээс ирэхдээ РСR шинжилгээний хариу нь гараагүй байхад ирэх, ачаа тээврийн жолооч нар QR зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн хөдөлгөөнөөс бусад шалтгаанаар, шалтгаан нь ч тодорхой бусаар зорчин ирэх зэрэг асуудлууд нь постод явагдаж буй хяналт шалгалтыг удаашруулж хүндрэл үүсгэж байгаа тухай постын ажилчид хэлж байлаа.
Зорчих хөдөлгөөнийг зөвхөн Хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, шатахуун , өвс тэжээл болон бусад нэн шаардлагатай ачаа тээвэр болон эрүүл мэндийн 13А маягттай болон буяны ажил, мөн зайлшгүй албан томилолттой иргэнийг өндөржүүлсэн хяналтан дор зохион байгуулж нэвтрүүлнэ. Тиймээс ИРГЭДДЭЭ цар тахал хэдийнэ манай аймгийн үүдийг тогшоод байгаа энэ цагт иргэн бүр ухамсартай, хянамгай байж, хөдөлгөөн хийхгүй халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөхийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцгойлон анхаарууллаа.
Аймгийн Онцгой комиссын дарга Баянтүмэн, Хөлөнбуйр сумдын хяналтын постод ажиллажээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх