Дэн буудал, фитнесийн үйл ажиллагааг нээх эсэх талаар хэлэлцэнэ

2020/12/17
Дэн буудал, фитнесийн үйл ажиллагааг нээх эсэх талаар хэлэлцэнэ

Дорнод аймгийн Онцгой комиссын 71 дүгээр хуралдаан /2020.12.16/-ны болж тус хуралдаанаар дэн буудал, фитнес, нийтийн тээврийн үйл ажиллагааг нээх бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэж аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ зэрэг байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг томилж, тухайн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж дүгнэлтээ, танилцуулсны дараагаар нээх эсэх талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

 

Дэн буудал, фитнесийн үйл ажиллагааг нээх эсэх талаар хэлэлцэнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх