Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 18-24-ний өдрийг хүртэл зогсооно

2020/12/17
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 18-24-ний өдрийг хүртэл зогсооно
Монгол улсын шадар сайдын 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-д “Ковид-19 вирусийн нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл /хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгсэл/-ийн жолооч нараам бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана” гэж заасан.
Мөн “Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл 4 хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож, тээвэрлэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох болсныг мэдэгдэж байна гэж аймгийн Авто тээврийн төвөөс мэдэгдлээ.
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 18-24-ний өдрийг хүртэл зогсооно   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх