Өнөөдөр /2020.12.14/ аймгийн Онцгой комиссын 70 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа. Аймгийн Онцгой комиссын гишүүдийн шийдвэрээр 18 хувиас доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрөх. 0,5л-ээс дээш савлагаатай 18 хувиас дээш спиртийн агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглох. /Ингэхдээ: үйлчилгээний байгууллага 10:00-21:00 цагийн хооронд, худалдан борлуулах цэгүүд 10:00-19:00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.