Аймгийн хэмжээнд цахилгаан болон цэвэр усны хэрэглээ энгийн үеэс эрс нэмэгджээ

2020/12/14
Аймгийн хэмжээнд цахилгаан болон цэвэр усны хэрэглээ энгийн үеэс эрс нэмэгджээ
Монгол Улсын Засгийн газраас /2020.12.13/ цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргасан.
Манай аймгийн хувьд цахилгаан эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөгдөх 1410 ААН, 16941 айл өрх, дулааны төлбөрөөс чөлөөлөгдөх 6565 айл өрх, цэвэр усны хэрэглээний төлбөрөөс чөлөөлөгдөх 6297 айл өрх, 466 ААН байгаа талаар ДБЭХС ТӨХК, Дорнод нийтийн аж ахуй ОНӨАТҮГ-ын удирдлагууд өнөөдөр аймгийн Онцгой комиссод мэдээлэл өглөө.
Энэхүү шийдвэр гарсны дараагаар буюу өчигдөр оройноос эхэлж цахилгаан болон цэвэр усны хэрэглээ энгийн үеэс эрс нэмэгдсэн байна. Иймээс цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадал, цэвэр усны нөөц хязгаарлагдмал байдаг учир иргэн та хэдий төлбөр төлөхгүй ч хэрэглээгээ хэт ихэсгэхгүй байх, хэмнэлт хийх шаардлагатайг ДБЭХС ТӨХК болон Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-аас анхаарууллаа.
Цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж тодорхой зохицуулалт бүхий журмыг Эрчим хүчний яамнаас гаргахаар болсон байна. Тус журамд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, төлбөрөөс чөлөөлөгдөхтэй холбоотой зохицуулалтууд тусах аж.
ЦАХИЛГААН, ЦЭВЭР УСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЭТ ИХЭСГЭХГҮЙ БАЙХЫГ ИРГЭД ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА
Аймгийн хэмжээнд цахилгаан болон цэвэр усны хэрэглээ энгийн үеэс эрс нэмэгджээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх