Аймгийн Онцгой комиссод аж ахуй нэгж, иргэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

2020/12/08
Аймгийн Онцгой комиссод аж ахуй нэгж, иргэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, шат дараалласан арга хэмжээг авч байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагын алба хаагчид цаг наргүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Энэхүү алба хаагчдад иргэд, аж ахуй нэгжүүд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэн дэм хайрлаж байна.
Өнөөдөр /2020.12.08/ Б.Батмөнх захиралтай “Жем интернешнл” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын хамт олон ундаа, дархлаа дэмжих сармисны ханд, эрч хүчний ундаа зэрэг 510 ширхэг бүтээгдэхүүн,
З.Нарантуяа захиралтай "Дорнод ус" “Гүн цэнгэг ус” ХХК-ийн хамт олон 40ш 5л ус, 200ш 0,5л усыг тус тус аймгийн Онцгой комиссод гардуулан өглөө.
Тусламжийг Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга аймгийн М.Бадамсүрэн болон гишүүд хүлээн авлаа. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэхүү иргэд, аж ахуй нэгжээс өгч буй хүмүүнлэгийн тусламжийг бид халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчиддаа зарцуулах болно.Та бүхний тусламж орон нутагтаа оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг онцлон хэлье” гэв.
Аймгийн Онцгой комисс ард иргэд, аж ахуй нэгжийн хүмүүнлэгийн тусламжийг 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудын 11:00 цагт хүлээн авч, олон нийтэд ил тод мэдээлж байна.
Аймгийн Онцгой комиссод аж ахуй нэгж, иргэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх