Аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад 4000 ам.долларын тэтгэлгийг олголоо

2020/12/04
Аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад 4000 ам.долларын тэтгэлгийг олголоо
Дорнод аймагт хэрэгжиж буй жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой олон нийтийн мэдээлэл харилцааны аянг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах тэтгэлэгт шалгарсан аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад Жендэрийн үндэсний хорооноос 4000 ам.долларын тэтгэлгийг олголоо.
Тэтгэлэгт шалгарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”, “ЛЭОС”, “Ажил олгогч эздийн холбоо”, “Зорилготой амьдрал”, “Талын сувдан гүүр”, “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал-2020” клуб, “Нүүдлийн номын сан сургалтын төв”, “Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл” зэрэг нийт найман ИНБ-ын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг цар тахлын онцгой цаг үед технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж байна.
Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тохиож буй энэ цаг үед орон нутгийн ИНБ-уудад санхүүгийн бодитой дэмжлэг болж, тэдгээрийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, олон нийтийн жендэрийн боловсрол дээшилж, улмаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавихад олон нийт, хувийн хэвшил, иргэдийн оролцоо нэмэгдэх ач холбогдолтой юм.
Дээрх иргэний нийгмийн байгууллагууд нь 2020 оны 10-р сараас 2021 оны 2-р сар хүртэл жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилгоор “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг орон нутгийн хэмжээнд өрнүүлж, жендэрийн бодлого хэрэгжилтийг эрчимжүүлж, жендэрийн тэгш эрхийг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх юм.
Аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад 4000 ам.долларын тэтгэлгийг олголоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх