Аймгийн Онцгой комиссын 66 дугаар хуралдааны шийдвэрүүд

2020/12/04
Аймгийн Онцгой комиссын 66 дугаар хуралдааны шийдвэрүүд
Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж цаг үеийн асуудлаар шуурхай шийдвэрүүд гарган ажиллаж байна. 2020.12.02нд аймгийн Онцгой комиссын 66 дугаар хуралдаан болж, сумдын Онцгой комиссын гишүүд, иргэдийн Төлөөлөгчдийг оролцуулан, өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа.
Хуралдаанаар:
1.Эрсдэлтэй бүсээс PCR шинжилгээ хийлгүүлж ирээгүй иргэдийг Шадар сайд болон аймгийн Засаг даргын захирамжийг дагуу Хөлөнбуйр сумын хяналтын цэгээр нэвтрүүлэхгүй буцаах.
2.Баян-Уул сумын постод ажлын хэсэг байгуулж, 1 ээлж 8 хүний бүрэлдэхүүнтэй 24 цагаар ээлжлэн ажиллах 10 хоногийн хуваарийг баталлаа. Ажлын хэсэгт шаардагдах санхүүжилтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
3.Иргэдээс аймгийн Онцгой комиссын ирүүлэх хүсэлт, саналыг цахимаар авна.
Шуурхай штабын хаяг: shuurkhai.shtab@dornod.gov.mn, утасны дугаар: 70584647
4. Дорноговь аймагт суралцаж буй оюутнуудыг Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хийхгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн шинээр томилогдсон сумын Засаг дарга нарт бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэнд баяр хүргэж, “Сумынхаа ард иргэдийг хэрхэн чиглүүлж, зохион байгуулалттай ажиллан, халдвар дамжихаас сэргийлж чадах нь сумын Засаг даргын зөв шийдвэр, сайн менежменттэй ажиллахаас хамаарна. Тиймээс та бүхэн энэ онцгой үед ур чадвараа гарган, ямар удирдагч гэдгээ харуулах хэрэгтэй.” Гэв.
Мөн зарим үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллуулах.
-0-12 насны хүүхэдтэй, хүүхдийг нь харах асран хамгаалагчгүй ажилтныг гэрээсээ цахимаар ажиллуулах.
-Постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын ажлыг тэгш хуваарилж, хариуцлагатай ажиллуулах. Нэг хүнд ачаалал үүрүүлэхгүй, амралтыг зөв зохицуулах.
-Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох аймгийн Засаг даргын захирамжийг чанд мөрдүүлэн ажиллах зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.
Аймгийн Онцгой комиссын 66 дугаар хуралдааны шийдвэрүүд  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх