Чойбалсан хот руу хүнсний зориулалтаар 10 бод эсвэл 20 богоос доошгүй малыг нэгдсэн журам, хуваарийн дагуу нэвтрүүлнэ

2020/11/18
Чойбалсан хот руу хүнсний зориулалтаар 10 бод эсвэл 20 богоос доошгүй малыг нэгдсэн журам, хуваарийн дагуу нэвтрүүлнэ
Өнөөдөр /2020.11.16/ аймгийн Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед сумдаас Чойбалсан хот руу хүнсний зориулалтаар мал мах тээвэрлэх ажлыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбатын удирдамжийг аймгийн Онцгой комиссын гишүүд иргэдэд танилцууллаа.
Нэг удаагийн тээвэрлэлтэд 10 бод эсвэл 20 богоос доошгүй амьд мал, бэлтгэсэн махыг нэгдсэн журмаар нэвтрүүлнэ. Мал, махны гарал үүслийн гэрчилгээг харьяа мал эмнэлгээс, нэвтрэх зөвшөөрлийг Сумын Засаг дарга олгоно. Нэг тээврийн хэрэгсэлд жолооч болон мал, махаа хариуцаж буй нэг хүн, нийт хоёр хүнтэй байх ёстой. Хоёроос дээш хүнийг Чойбалсан хот руу нэвтрүүлэхгүй юм.
Баянтүмэн, Булган, Матад, Халх гол, Хөлөнбуйр сумд хяналтын 1 дүгээр пост /Зүүн цементэн гүүр/, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот сумд хяналтын 6 дугаар пост/Дашбалбар, Гурванзагал сумаас Чойбалсан хот руу нэвтрэх замын уулзав/-аар тус тус нэвтэрнэ.
Тухайн мал ачсан машин тогтоосон маршрутын дагуу зорчиж аймгийн төвд мал мах авдаг тогтоосон цэгүүдэд худалдаална. Мал мах ачиж ирсэн тээврийн хэрэгслүүд хяналтад дор байх бөгөөд буцахдаа тухайн сумынхаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг авч явах зарчмаар ажиллахаар шийдвэрлэлээ.
Чойбалсан хот руу хүнсний зориулалтаар 10 бод эсвэл 20 богоос доошгүй малыг нэгдсэн журам, хуваарийн дагуу нэвтрүүлнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх