Шинэ жилийг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

2020/11/04
Шинэ жилийг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр "COVID-19-ийн нөхцөл байдал хоёр дахь давлагаа гэж нэрлэгдэж байна. Шинэ жилийн арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Гэр бүлийн түвшинд тэмдэглэх нь нээлттэй гэв.

"COVID-19-ийн үед олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь шинэ жил тэмдэглэхгүй байх. Монгол Улсын Засгийн газрын хувьд иргэдийн амь насыг нэгдүгээрт тавигдана. Эрсдлийг тооцож үзээд, шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үйлчилгээний салбарт энэ асуудал хүндээр тусаж байгаа ч 3.2 сая иргэдийн эрх ашгийг хүндэтгэх нь зөв. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос аргагүй байдалд байна" гэв.

Шинэ жилийг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх