Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд алслагдсан багуудад ЭМИЙН САН байгуулна

2020/11/04
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  алслагдсан багуудад ЭМИЙН САН байгуулна
Манай аймгийн хэмжээнд нийт 30 эмийн сан ажиллаж байгаагаас 2 нь 24 цагаар ажилладаг. Эмийн сангууд ихэвчлэн хот, сумын төвд байгаагаас шалтгаалан алслагдсан багийн иргэд шаардлагатай нөхцөлд эмийн сангаар үйлчлүүлэх боломж хомс байдаг. Тиймээс төвөөс алслагдмал багуудад эмийн сангуудыг шинээр байгуулахыг бодлогоор дэмжих чиглэлийг орон нутгийн зүгээс баримталж байна.
 
 
Энэ асуудлаар өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон Хэрлэн сумын багийн Засаг дарга нарт хугацаатай үүрэг чиглэл өгч, дээрх 6 багийн эмийн сангийн үйл ажиллагааг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр боллоо. Энэ ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол эм импекс компани, Мөнхийн тун ХХК-тай гэрээ байгуулан хэрэгжүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд алслагдсан багуудад ЭМИЙН САН байгуулна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх