Оюутнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна

2020/11/02
Оюутнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна
Жил бүрийн “Оюутны эрүүл мэндийг дэмжих” сарын аяныг 2020 онд “Эрүүл оюутан-эерэг хандлага” уриатайгаар 10 сарын 1-ны өдрөөс 12 сарын 1-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус аяны хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл оюутан” төслийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн Дорнод Их сургууль, Политекникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 1264 оюутан залуучуудад ерөнхий биеийн үзлэг, чих, хамар хоолой, нүд, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж эхэллээ.
Уг үйл ажиллагаанд салбар дундын оролцоог ханган ЭМГ, БОЭТ, ӨЭМТ, ДИС, ПТК, МСҮТ, Оюунтан багтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Оюутнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх