Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 37 төлөөлөгчдийг насны ангилалаар нь авч үзвэл 30-34 насны 5 залуу төлөөлөгч сонгогдсон байна. МАН-аас төлөөлөгч Хэрлэн сумын 3 дугаар багаас сонгогдсон Ц.Сүхбаатар, Хэрлэн сумын 5 дугаар багаас сонгогдсон Э.Эрдэнэчулуун /2 дахь удаагаа сонгогдсон/, Хэрлэн сумын 4 дүгээр багаас сонгогдсон Б.Оюунболд нар байгаа бол Ардчилсан намаас Хэрлэн сумын 11 дүгээр багаас сонгогдсон Ш.Бямбасүрэн, Баяндун сумаас МАХН-аас сонгогдсон Т.Ариунтөр нар байна.
Дорнод аймгийн ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгчид | |
DornodToday.mn Facebook |