ТАНИЛЦ: Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид

2020/10/30
ТАНИЛЦ: Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид

2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны дараах асуудал нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох тухай асуудал байв. Уг асуудалд аймгийн ИТХ-д суудалтай намын бүлгүүд түр завсарлага авч бүлгийн хурлаа хийсэн. МАН-ын бүлгээс Тэргүүлэгчдийн тоог 11 байхаар, Тэргүүлэгчээр М.Бас-Эрдэнэ, П.Мөнхтөр, Ш.Өргөнбаяр, Б.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Д.Урансувд, Ж.Ёндонжамц, Т.Төмөрбаатар нарыг, АН-ын бүлгээс З.Гэрэлт-Од, Г.Болдбаатар,  нэрийг дэвшүүлэв. 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй санал тооллогын комиссыг байгуулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нэр дэвшсэн 11 төлөөлөгчд нууцаар санал хурааж дээрх нэр бүхий 11 төлөөлөгчийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонголоо. .

ТАНИЛЦ: Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх