Дорнод аймгийн ИТХ-ын даргаар М.Энхтөр сонгогдлоо

2020/10/30
Дорнод аймгийн ИТХ-ын даргаар М.Энхтөр сонгогдлоо

2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 37 төлөөлөгчдөөс Монгол Ардын Нам-26, Ардчилсан нам-8, Монгол Ардын Хувьсгалт Нам-1, Бие даагч 2 суудал аваад байгаа юм.

Нийт 37 төлөөлөгчийн 32 эрэгтэй, 5 эмэгтэй төлөөлөгч байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд анх удаа сонгогдсон 20, 2 дахь удаа сонгогдсон 11, 3 дахь удаагаа сонгогдсон 1, 4 дэх удаа сонгогдсон 3, 5 удаа сонгогдсон 2 төлөөлөгч байна. Насны ангилалаар нь авч үзвэл 25-34 насны 5, 35-44 насны-21, 45-с дээш насны 11, Боловсролоор нь ангилвал-Дээд-35, Бүрэн дунд-2 боловсролтой 2 төлөөлөгч байна.

Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд аймгийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж нийт 36 төлөөлөгчдөөс илээр санал хурааж 77,8 хувийн саналаар Мөнхсайханы Энхтөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонголоо. Тэрээр өмнө нь Чойбалсан олон улсын нисэх буудлын даргын албыг хашиж байсан юм.

Дорнод аймгийн ИТХ-ын даргаар М.Энхтөр сонгогдлоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх