2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиар Дорнодчууд аймгийн ИТХ-ын 37 мандатаас 26 суудал буюу 70 хувьд нь МАН-ыг дэмжиж ирэх 4 жилд бодлого, Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх итгэл хүлээлгэсэн.
Монгол улсын хууль, намын дүрэм, журмын дагуу аймгийн МАН-ын хорооны 100 гаруй гишүүн 10 сарын 26-нд хуралдажээ.
Тус хурлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад аймгийн хурлын төлөөлөгч Мөнхсайханы Энхтөр, аймгийн Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэн нарыг олонхиороо дэмжин намын Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн бөгөөд өчигдөр буюу 10 сарын 27-ны өдөр МАН-ын дарга, Удирдах зөвлөлөөс М.Бадамсүрэн, М.Энхтөр нарыг томилох нь зүйтэй гэж үзэж Дорнод аймгийн МАН-ын хороонд чиглэл ирүүлжээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр бүрдэж буй аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 сарын 30-ны өдөр буюу энэ баасан гарагт хуралдуулахаар товлон зарласан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатын 26 мандатад буюу нийт мандатын 70,3 хувьд Монгол Ардын Нам, АН-8, МАХН 1, бие даагч 2 суудал аваад байгаа юм.
МАН-ын Удирдах зөвлөл М.Бадамсүрэн, М.Энхтөр нарыг аймгийн удирдлагад дэмжжээ | |
DornodToday.mn Facebook |