“Уламжлалт боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэллээ

2020/10/27
“Уламжлалт боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэллээ
Монгол үндэстний уламжлагдаж ирсэн ардын өв, соёлын үнэ цэнийг хүүхэд, залууст үлдэцтэйгээр сэргээн ойлгуулах, хэрэглэгдэхүүн болгож өвлүүлэн уламжлуулах, тэр дундаа Зүйр цэцэн үгийн утга агуулга, ач холбогдлыг хэрхэн тайлж унших, ойлгох, сэтгэн бодох чадвар мэдлэгийг хөгжүүлэхэд хэрэглэх, үйлийн зөв, бурууг дэнслэн ойлгох, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Уламжлалт боловсрол” төслийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон бусад албаныхан оролцсон юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр уламжлагдаж ирсэн ардын аман зохиолын төрөл зүйлийг сэргээх, хүүхдийн хүмүүжилд Үндэсний уламжлалт арга хэлбэрийн талаар таниулж, танин мэдэхүйн мэдлэгийг олгох, зүйр цэцэн үгийн хэрэглээг нэмэгдүүлэх, гэр бүлийн орчинд буюу эцэг эхээс үр хүүхдэдээ уламжлуулах арга барил, ач холбогдлыг таниулах, хүүхэд залуусын төлөвшлийн арга хэлбэрийг зүйр цэцэн үгээр хүргэх, хэрэглээ болгох, боловсролын системийн бодлогод нөлөөлөхүйц үр дүнг хүртэнэ.
“Уламжлалт боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх