Арилжааны банкууд 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

2020/10/16
Арилжааны банкууд 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдэв.  

Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрджээ. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.    

Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.      

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг эндээс уншина уу.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг эндээс уншина уу.

Арилжааны банкууд 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх