Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Орон нутгийн сонгуульд саналаа өглөө

2020/10/15
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Орон нутгийн сонгуульд саналаа өглөө

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Орон нутгийн сонгуулийн санал авах байранд очиж саналаа өглөө.

Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн орон нутгийн телевизүүдэд өгсөн ярилцлагадаа: ”Сүүлийн үед залуучуудын сонгуульд оролцох ирц нэмэгдэж байгаа тэр тусмаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын орон нутгийн сонгууль бол иргэдэд илүү ойр байдаг, өөрсдийн амьдарч буй нутаг орон, аймгийнхаа хөгжлийн төлөө гар сэтгэл нийлэн ажиллаж чадна гэсэн хүндээ итгэл үзүүлж сонгодог сонгууль юм, тийм учраас иргэд сонгогчид маань иргэний үүргээ биелүүлж 4 жилд нэг удаа болж буй сонгуульдаа үндсэн хуульд заасан үүрэг, сонгох бүрэн эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна“ гэлээ.

 

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Орон нутгийн сонгуульд саналаа өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх