“Манай анги" төслийн тоног төхөөрөмжийг гардууллаа

2020/10/01
 “Манай анги" төслийн тоног төхөөрөмжийг гардууллаа
Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Манай анги” жишиг төслийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн Ерөнхий боловсролын 22 сургуульд хэрэгжүүлэх юм. 2020оны 09 дүгээр сарын 29-ны өдөр сургуулийн удирдлагуудад нэг жишиг ангийн тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
ЕБС-ийн бага ангийн стандартыг хангасан тавилга, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нийлүүлснээр цаашид сургуулиудын анги танхимыг жишиг загвараар тохижуулах, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдэж байгаа нь онцлох үр дүн юм. Тоног төхөөрөмжид сурагчийн ширээ, сандал, шкаф, цонх, хаалга, хулдаас дуу намсгагч хавтан ээрэг нийт 9 төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа юм.
Дорнод аймаг 2016 оноос эхлэн багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд Төрийн өмчит ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Багш хөгжлийн төв”-ийг байгуулж дуусаад байна.
“Манай анги" төслийн тоног төхөөрөмжийг гардууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх