Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан жагсаалын талбайгаа шинээр байгуулжээ

2020/09/23
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан жагсаалын талбайгаа шинээр байгуулжээ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд цөөнгүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, объектууддаа засвар шинэчлэл хийжээ. Тухайлбал, жагсаалын талбайгаа шаардлага, стандартад нийцүүлэн шинээр байгуулж, зэвсэглэл, цэргийн техникийн агуулахуудаа засварлаж, өнгө төрхийг нь сэргээн сайжруулсан байна. Түүнчлэн артиллерийн дивизионы цэргийн байрыг “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын дагуу шинэчлэн тохижуулж, ангийн шалган нэвтрүүлэх байрыг шинээр өргөтгөн зохион байгуулжээ. Өдгөө ангийн хэрэгцээний ургац хураалт, хадлангаа бэлтгэж, халаалт, дулааныхаа засваруудыг хийж байгаа ажээ.

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан жагсаалын талбайгаа шинээр байгуулжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх