Зүүн бүсийн Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн анхдугаар чуулган боллоо

2020/09/19
Зүүн бүсийн Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн анхдугаар чуулган боллоо

Зүүн бүсийн Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн анхдугаар чуулган болж зүүн 3 аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бодлого боловсруулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх болон олон асуудлаар санал бодлоо солилцлоо.

Чуулганд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Мөнхбат, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Батсайхан болон бусад албаны хүмүүс, төслийн баг хамт олон, аймгуудийн Төр хувийн хэвшлийн зөвлөлийн гишүүд оролцлоо.

Монгол улсын Засгийн газрын санаачлага, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр дэвшилтэд технологи, инновацид суурилсан, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийн салбарыг Монгол улсын Зүүн бүсэд бий болгох зорилгоор хэрэгжиж буй “Зүүн бүсийн аймгуудын эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөл байгуулсан.

Монгол улсын Засгийн газрын санаачлага, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр дэвшилтэд технологи, инновацид суурилсан, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийн салбарыг Монгол улсын Зүүн бүсэд бий болгох зорилгоор хэрэгжиж буй “Зүүн бүсийн аймгуудын эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөл байгуулсан.

Зүүн бүсийн Төр, хувийн хэвшлийн зөвлөлийн анхдугаар чуулган боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх