Аймгийн Иргэдийг төлөөлөхөөр өрсөлдөж буй МАН, АН -ын нэр ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ байна

2020/09/09
Аймгийн Иргэдийг төлөөлөхөөр өрсөлдөж буй МАН, АН -ын нэр ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 15-нд болно.

Ээлжит орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхмүүдийг эхний ээлжийн байдлаар dornod.today сайт дараалан танилцуулж байна.

Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой.

Хуульд заасны дагуу аймгийн Монгол Ардын нам, аймгийн Ардчилсан нам, Монгол ардын Хувьсгалт намын Түмт зэрэг улс төрийн намууд орон нутгийн ээлжит сонгуульд оролцохоор аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Мөн бие даагч нар нэр дэвшигчийн баримт бичгээ аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгч байна.

Аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нягталж, шалган бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу  Нийслэлийн Монгол Ардын Намын хороо 6 дугаар хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа нийт нэр дэвшигчдээ тодруулжээ.

 

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД МОНГОЛ АРДЫН НАМААС АЙМАГТ НЭР ДЭВШИГЧИД

1 дүгээр багт - Ш.Ёл, Т.Төмөрбаатар, Ш.Гангамөрөн

2 дугаар багт - Г.Тэгшжаргал, Т.Лхамдулам

3 дугаар багт - М.Бас-Эрдэнэ, Ц.Сүхбаатар, Р.Зоригтбаатар

4 дүгээр багт - Б.Бат-Эрдэнэ, Б.Оюунболд

5 дугаар багт - Б.Мөнх-Оргил, Э.Эрдэнэчулуун

6 дугаар багт - А.Тунгалагтуул, н.Мөнхбаатар

7 дугаар багт - М.Энхтөр, Д.Хандсүрэн

8 дугаар багт - П.Мөнхтөр, Н.Батмөнх

9 дүгээр багт - М.Бадамсүрэн, У.Энхчимэг

10 дугаар багт - Б.Гэрэлт-Од, Ш.Өргөнбаяр

11 дүгээр багт - Б.Энх-Эрдэнэ, О.Хүрэлтбаатар

Дорнод аймгийн Ардчилсан намын хороо 2020 оны 9-р сарын 6-ны өдөр хуралдаж 2020 оны Аймаг нийслэл, Сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчидээ хуульд заасны дагуу хугацаандаа тодруулжээ.

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АН-ААС АЙМАГТ НЭР ДЭВШИГЧИД

1 дүгээр багт - С.Батмөнх, С.Ганзориг, Ц.Ганболд

2 дугаар багт - Г.Мөнхжаргал, А.Байгалмаа

3 дугаар багт - Ц.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, С.Цэнгэлжаргал

4 дүгээр багт - Д.Амгаланбат, Э.Гантулга

5 дугаар багт - Л.Гантөмөр, О.Алтансүх

6 дугаар багт  - У.Даш, С.Мөнхжаргал

7 дугаар багт  - Г.Болдбаатар, н.Эрдэнэбаяр

8 дугаар багт - Т.Доржоо, Р.Баасанжав

9 дүгээр багт - н.Давааням, Ө.Батболд

10 дугаар багт - С.Дэлгэр

11 дүгээр багт - Ш.Бямбасүрэн, Д.Болдсайхан нар аймгийн төвийн багт нэр дэвшиж өрсөлдөнө.

Аймгийн Иргэдийг төлөөлөхөөр өрсөлдөж буй МАН, АН -ын нэр ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх