Зүүн цементэн гүүрний хойд болон урд замыг засварлах ажил эхэллээ

2020/09/08
Зүүн цементэн гүүрний хойд болон урд замыг засварлах ажил эхэллээ

Өнгөрсөн сард аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зам засварын тусгай зөвшөөрөлтэй компаниуд болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний хүрээнд ТОУУ ХКК, Сүхжин ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж,  Хэрлэн голын зүүн төмөр бетон Ялалт гүүрний хоёр талын автозамын засвар, арчлалтыг хэрхэн зохион байгуулах талаар уулзаж, ярилцсан.

Уг уулзалтаар хуучин аймгийн төвийн хойд замд ашиглаж байсан замын бетон хавтанг суурилуулах ажлыг “Дорнод зам” ХХК хийж гүйцэтгэх бол гүүрийн хойд, урд талын суурийн шороо бэлтгэх ажлыг ТОУУ ХХК, Сүхжин ХХК гүйцэтгэх бол хийж гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ ажил 2020 оны 9 дүгээр сарын 08-аас 10 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд хийгдэх болсон тул иргэд, зорчигчид баруун цементэн гүүр болон модон гүүрээр зорчихоор болжээ.

Зүүн цементэн гүүрний хойд болон урд замыг засварлах ажил эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх