МАН-аас аймгийн ИТХ-д өрсөлдөх 8 ЭМЭГТЭЙ нэр дэвшигчид ХЭН БЭ?

2020/09/07
МАН-аас аймгийн ИТХ-д өрсөлдөх 8 ЭМЭГТЭЙ нэр дэвшигчид ХЭН БЭ?

Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэн болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуулийн талаар өнөөдөр /2020.09.07/ мэдээлэл хийлээ.

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн Монгол Ардын Намын хороо 6 дугаар хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа нийт нэр дэвшигчдээ тодруулжээ. 

Энэ жилийн орон нутгийн сонгуулиар Дорнод аймаг 24 тойрог дээр, 37 мандаттайгаар нэр дэвшиж өрсөлдөнө. Орон нутгийн сонгуулийн хуульд тодорхой хэдэн онцлогууд байгаа бөгөөд нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүлж 29 эрэгтэй, 8 эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм.

2016 оны орон нутгийн сонгуулиар бүрдсэн одоогийн байгаа аймгийн ИТХ хуралд МАН 25 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс 17 төлөөлөгч нь энэ удаагийн сонгуульд дахин өрсөлдөж байна, нийт нэр дэвшигчдийн 60 орчим хувь буюу 20 хүн нэр шинээр нэр дэвшиж  байгаа гэлээ. Насны хувьд хамгийн ахмад нь 60 гаруй настай, хамгийн залуу нь 30 настай нэр дэвшигч байна.

Аймгийн ИТХ-д өрсөлдөх 8 эмэгтэй нэр дэвшигчид:

Баяндун суманд - “Нутгийн улаалзай” ХХК-ний захирал Я.Мөнхзул

Гурванзагал суманд - Хуульч, өмгөөлөгч Д.Урансувд

Чулуунхороот суманд - У.Энхмарт “Чулуунхороот сумын нутгийн зөвлөлийн дарга”

Хэрлэн сумын 1-р багт - Ш.Гангамөрөн “Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод аймгийн зөвлөлийн тэргүүлэгч”

Хэрлэн сумын 2 дугаар багт - Т.Лхамдулам 2 дугаар багийн Засаг дарга

Хэрлэн сумын 6 дугаар багт - А.Тунгалагтуул “Мобиком ХХК-ний Дорнод аймаг дахь салбарын захирал”

Хэрлэн сумын 7 дугаар багт - Д.Хандсүрэн “Чойбалсан хотын захирагчийн албаны дарга асан”

Хэрлэн сумын 9 дүгээр багт - У.Энхчимэг “ДБЭХС ТӨХК-нйи дотоод аудитор”

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэр дэвшигчийн мэдээллийг манай сайт та бүхэнд цаг тухай бүрт хүргэнэ.

МАН-аас аймгийн ИТХ-д өрсөлдөх 8 ЭМЭГТЭЙ нэр дэвшигчид ХЭН БЭ?  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх