Халхгол суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2020/09/03
Халхгол суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 337 км, Халхгол сумын сумын төвөөс баруун зүгт 123 км-т Ялалт багийн “Тулгат хонхор” гэдэг газар газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, есдүгээр сарын 01-ний өдрийн 20:34 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд тухай мэдээллийг есдүгээр сарын 02-ны өдрийн 13:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ. 

“Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хамгаалсан менежер Б.Ариунболдоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн аж.

Халхгол суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх