1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

2020/09/03
1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашгийн 14.8 хувийг иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлж эхэлснийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компаниас мэдээллээ. Тус компанийн 85 хувийг төр, үлдсэн хувийг аж ахуйн нэгжүүд, иргэд эзэмшдэг юм.     

Эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна.

1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон бөгөөд татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болно гэдгийг мэдээлж байв. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм. Харин брокерын компанид данс нээлгээгүй иргэдэд ebarimt системээр ногдол ашиг тараах эсэх шийдвэр хараахан гараагүй байна.

"Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Хоёр сая иргэнд 179 тэрбум 830 сая төгрөгийг 2019 оны ногдол ашиг болгон хуваарилах юм.     

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх