Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Яринпилийн Өсөхөд хүндэтгэл үзүүллээ

2020/09/02
Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Яринпилийн Өсөхөд хүндэтгэл үзүүллээ

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын баярын 75 жилийн ойн энэ өдөр аймгийн аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин Яринпилийн Өсөхөд хүндэтгэл үзүүллээ. Мөн Яринпилийн Өсөх Батлан хамгаалах яамны шагнал болох “Дайчин алдар-2” медалиар энгэрээ мялаасан юм.

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас улсын хэмжээнд 42 ахмад дайчин амьд сэрүүн энх тунх амьдарч байгаагийн нэг нь өдгөө 96 насыг туулж яваа Яринпилийн Өсөх юм. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцож байжээ.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Яринпилийн Өсөхөд хүндэтгэл үзүүллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх