Зургаан төрлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдлээ

2020/08/26
Зургаан төрлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдлээ

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилт тусгаад буй. Тэгвэл өнөөдрөөс дараах халамж, үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Үүнд:
• Насны хишиг
• Жирэмсэн эхийн тэтгэмж
• 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж
• Ихэр хүүхдийн тэтгэмж
• Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
• Одонтой ээжийн тэтгэмж багтаж буй бөгөөд эдгээрийг иргэн заавал хороо, дүүрэг дээр очилгүй, и-халамж цахим хуудсаар өөрийгөө бүртгүүлэн, хүссэн дансандаа авах боломж бүрдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн дагуу нийт 1.5 сая иргээнд төрөөс зайлшгүй шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээ үзүүлж байна. Цахим хуудаснаас гадна ТҮЦ машин, и-баримтын системээр бүртгүүлэн цахимаар үйлчлүүлэх боломжтой. Ингэснээр иргэн 39 төрлийн материал бүрдүүлэхгүйгээр, шууд цахимаар буюу мэдээллийн сангаасаа авах боломж бүрдэж байгааг сайд А.Ариунзаяа мэдээллээ. Мөн тэрбээр “Эмзэг бүлгийн хүмүүс бүгд банкны карттай, эсэх нь эргэлзээтэй. Иймд эхний ээлжинд Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн насны ахмадуудад цахим карт үнэгүй олгох, АТМ-ын гүйлгээг шимтгэлгүй болгох гэх мэт арга хэмжээ авч байгаа” гээд бусад банкийг нийгмийн хариуцлагын хүрээнд ийм үйлчилгээ үзүүлэхийг уриаллаа.

Зургаан төрлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх