Гэрэл зурагчин Г.Амарбаясгалангийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ

2020/08/22
Гэрэл зурагчин Г.Амарбаясгалангийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Дорнод аймгийн гэрэл зургийн холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан гэрэл зурагч сонирхогч Г.Амарбаясгалан 2 дахь бие даасан үзэсгэлэн East palace цогцолборт өнөөдөр /2020.08.22/-ны нээлтээ хийлээ.

Гэрэл зургийн ганцхан кадр тухайн үйл явдлын бодит байдлыг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр нотлон дэлгэж чаддаг гэдэг. Тус үзэсгэлэнд байгалийн, болон Чойбалсан хотын, хөрөг, үйл явдлын гэрэл зургуудаас сорчлон оролцуулсан бөгөөд энэ нь түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн юм.

Тэрээр компьютерын програмисст мэргэжилтэй өөрийн сонирхлын дагуу гэрэл зураг авч эхэлжээ. Үзэсгэлэнд гэрэл зурагчны 40 гаруй бүтээлийг дэлгэсэн бөгөөд өнөөдрийн туршид үнэ төлбөргүй East palace цогцолборт үргэлжлэнэ.

Хишигтогтох Лувсан-н зураг.Хишигтогтох Лувсан-н зураг.

Гэрэл зурагчин Г.Амарбаясгалангийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх