Орон сууцны байруудын ард авто машины зогсоолуудийг шинээр хийж байна

2020/08/17
Орон сууцны байруудын ард авто машины зогсоолуудийг шинээр хийж байна
Энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар байр болон Бумбат хороололд авто машины зогсоол барина. Авто машины зогсоол тавих ажлыг “Авто агро” ХХК гүйцэтгэх юм.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр /2020.08.12/ авто зогсоолын ажлыг гүйцэтгэх компани болон холбогдох албаны хүмүүстэй уулзан, газар дээр нь ажиллаж, зогсоол барих байршлын асуудалд үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Тэрээр хэлэхдээ “Бид Чойбалсан хотынхоо тохижилт, ирээдүйн үрсийнхээ аюулгүй орчинд тоглох, иргэдийнхээ аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор олон ажлыг төлөвлөн эхлүүлээд байна. Энэ жилээс эхлэн авто машины зогсоолыг байрнуудынх нь ар талд байрлуулахаар төлөвлөсөн. 2020 онд батлагдсан хөрөнгөндөө багтаан дөрвөн байшин болон Бумбат хороололд тавигдах авто машины зогсоолыг байрнуудын ард нь байрлуулахаар шийдэж байна. Яагаад гэвэл байрны орцон талд хүүхэд багачууд тоглох, иргэд амарч, салхилах ёстой орчин юм. Шинэ байрнуудыг ч гэсэн авто машины зогсоолыг нь байрныхаа ард байрлуулахаар журамлана.” гэв.
Авто машины зогсоолуудыг орц, гарц, гэрэлтүүлэг, камер, хайстайгаар стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэнэ.
Орон сууцны байруудын ард авто машины зогсоолуудийг шинээр хийж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх