Сурагчдыг 12 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 15 хүртэл амраана

2020/07/30
Сурагчдыг 12 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 15 хүртэл амраана

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо.

Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахаар болжээ.

Сурагчдыг 12 дугаар сарын 1-нээс 2 дугаар сарын 15 хүртэл амраана  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх