Гар дээрээс хуушуурын худалдаа хийхгүй байхыг онцлон санууллаа

2020/07/10
Гар дээрээс хуушуурын худалдаа хийхгүй байхыг онцлон санууллаа

Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмын Худалдаа үйлчилгээнд хяналт тавих салбар хорооноос мэдээлэл өглөө.

Харин Ковид-19 цар тахалтай холбогдуулан энэ жилийн тухайд наадмын талбайг тойрсон соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, нийтийн хоолны үйлчилгээ, үзэсгэлэн худалдааг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Харин аймгийн төвд байрлах 12 ресторан, кафе зэрэг үйлчилгээний газрууд өөрсдийн байран дээрээс хуушуур худалдаалахаар Мэргэжлийн хяналтын газрын лабораторид дээжээ хүргүүлжээ.

Өнгөрсөн жилүүдэд наадмын талбайд иргэд зөвшөөрөлгүй, гар дээрээс хуушуур худалдах зөрчил багагүй илэрч байсан. Иргэдийн хувьд шаардлага хангахгүй нөхцөлд хуушуур хийж, гар дээрээс зарах явдал гаргадаг. Тиймээс энэ жилийн тухайд хувь иргэд гар дээрээс хуушуурын худалдаа хийхгүй байхыг онцлон санууллаа.
Иргэд хуушуур, шорлог, хүнсний үйлчилгээ эрхэлбэл хурааж устгалд оруулна гэдгийг санууллаа.

Гар дээрээс хуушуурын худалдаа хийхгүй байхыг онцлон санууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх