Дорнод аймгийн баяр наадмыг орон нутгийн телевизүүд хамтран ШУУД дамжуулна

2020/07/10
Дорнод аймгийн баяр наадмыг орон нутгийн телевизүүд хамтран ШУУД дамжуулна

Үндэсний их баяр наадам маргааш эхэлнэ. Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмыг орон нутгийн ТВ6, Дорнод, D1, Шинэ суваг, Нутаг-21 телевизүүд хамтран шууд дамжуулан үзэгч олон нийтэд хүргэнэ. Үзэгч та бүхэн орон нутгийн Univision, Ddish, Цацраг Катв, Хэрдэн Катв –ийн сувгууд болон сошиал орчинд хүлээн авч үзэх боломжтой юм. Энэ жилийн тухайд ТВ6, Дорнод, D1 телевизүүд наадмын төв талбайгаас үндсэн шууд дамжуулалтыг хийх бол, үндэсний сур, шагайн харвааг Нутаг-21 телевиз, Хурдан морины уралдааныг Шинэ суваг телевизүүд бэлтгэн хүргэнэ.

Дорнод аймгийн баяр наадмыг орон нутгийн телевизүүд хамтран ШУУД дамжуулна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх