Дорнод аймгийн хүн ам 82054 болж ӨСЧЭЭ

2020/07/08
Дорнод аймгийн хүн ам 82054 болж ӨСЧЭЭ

Дорнод аймагт 23378 өрх, 82054 хүн ам тоологдлоо. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 2.0 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 0.3 пунктээр нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлийн арван жилд их байсантай холбоотой юм.

Дорнод аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 32.3 хувь, 15-64 насны хүн ам 63.6 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувь эзэлж байна. Хүйсийн харьцаа өмнөх тооллогын үетэй харьцуулахад 99.4 болж 2.4 пунктээр буурчээ. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүн амын тоо 57.2 байна. Хүн ам зүйн ачаалал 2020 онд 2010 оноос 8.5 пунктээр өссөн. Дорнод аймгийн харьяат суурин хүн амын 70.3 хувийг Халхчууд эзэлж, өмнөх тооллогоос 2.5 пунктээр өссөн. Буриадуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 20.8 хувь байгаа нь Халхчуудын дараа орж байна.

Аймгийн хэмжээнд 4019 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 4.9 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмнөх тооллогоос 63 буюу 1.5 хувиар буурсан байна.

Өрхийн 8035 нь гэрт, 1748 нь байшинд, 595 нь бусад сууцанд амьдарч байна. Гэрт амьдардаг өрхийн хувь өмнөх тооллогын үеийнхээс 2.9 пунктээр , байшинд амьдардаг өрхийнх 1.1 пунктээр нэмэгджээ.

Дорнод аймгийн хүн ам 82054 болж ӨСЧЭЭ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх