Зорчих хөдөлгөөн ихсэж буй сумдад хяналт тавьж ажиллахыг чиглэл болгов

2020/07/07
Зорчих хөдөлгөөн ихсэж буй сумдад хяналт тавьж ажиллахыг чиглэл болгов

Ус, цаг, уур орчны шинжилгээний төвийн мэдээгээр Дорнод аймгийн нийт нутгийн 30 хувь гандуу байна. Үүнээс улирлаас шалтгаалан зорчих хөдөлгөөн ихтэй байдаг бүс нутгууд болох Матад сумын баруун урд хэсгээр Мэнэнгийн тал, Халхгол сумын Ялалт баг, Буйр нуур орчмоор гандуу байгаа юм.

Энэ зун Халхгол сумын Буйр нуур, түүхэн дурсгалт газруудыг зорин ирэх дотоодын аялагчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг аймгийн БОАЖГ, Бүсийн төв ОБГ, Матад болон Халхгол сумын удирдлагуудад зөвлөмжөөр үүрэг даалгавар өглөө.

Тус чиглэлд Халхгол, Матад сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын бэлэн байдлын үзлэг хийж, зөвлөмж өгөх, орон нутгийн чанартай авто зам дагуух постуудад анхааруулах зөвлөмжийг байршуулан, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, гандуу нутагт нутаглаж буй малчин өрхүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, Буйр нуурын эрэг орчим үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, амралтын газруудын хог хаягдлын цэг болон галын аюулгүй байдалд үзлэг хийж, зөвлөмж өгөх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, дээрхи бүс нутгийн голын усны түвшин нэмэгдэж байгаа тул иргэдэд сэрэмжлүүлгийг давтамжтайгаар өгч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг чиглэл болголоо.

Зорчих хөдөлгөөн ихсэж буй сумдад хяналт тавьж ажиллахыг чиглэл болгов  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх