Аймгийн наадмын сорилго барилдаанд аймгийн заан Э.Батжаргал түрүүллээ

2020/07/06
Аймгийн наадмын сорилго барилдаанд аймгийн заан Э.Батжаргал түрүүллээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жил, аймаг байгуулагдсаны 89  жилийн ойн аймгийн баяр наадмын бөхийн сорилго барилдаан 2020 оны 07 дугаар сарын 5-ны өдөр болж өнгөрлөө. Сорилго  барилдаанд улс, аймаг, сумын цолтой 48 бөх зодоглож Баянтүмэн сумын харьяат аймгийн заан Э.Батжаргал түрүүлж, Сэргэлэн сумын харьяат аймгийн харцага Э.Мөнхзоригт үзүүрлэн аймгийн начин Э.Бат-Эрдэнэ шөвгөрлөө.

Энэ жилийн аймгийн баяр наадам 7-р сарын 11,12-ны өдрүүдэд улс, аймаг, сумын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдана. Аймгийн баяр наадамд 128 бөх хурд хүчээ сорин барилдах юм байна. 

 

Аймгийн наадмын сорилго барилдаанд аймгийн заан Э.Батжаргал түрүүллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх