“Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалт боллоо

2020/07/02
“Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалт боллоо

Эрүүл мэндийн сайдын “Коронавируст (COVID-19) халдварын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежмент” А/259 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Дорнод аймагт 2020.07.01-02 –ны өдрүүдэд Үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнийг сургагч багшаар бэлтгэж, сургалтад хамруулсан.
Цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар өөрсдийн харьяалах нутаг дэвсгэр дэхь эрүүл мэндийн байгууллагууд болон үйл ажиллагаа явуулж буй төрийн төрийн бус байгууллагын албан хаагчдад коронавируст халдварын урьдчилан сэргийлэх сургалтыг явуулж, ажиллах юм.
Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Хэрлэн сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Авто тээврийн төв ийн төлөөлөлд Коронавируст халдвар (COVID19)-ын чиглэлээрх эрхзүйн баримт бичиг, салбар дундын хамтын ажиллагаа,олон нийтийн оролцоо, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургалтыг амжилттай зохион байгууллаа.

“Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалт боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх