Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

2020/06/22
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

Ирэх долоо хоногийн цаг агаарын мэдээг хүргэж байна. 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-24-нд нутгийн төв хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 

 

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх