Гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2020/06/19
Гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.

Монгол улсын хэмжээнд 2020 он гарсаар 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 удаагийн усны осол гарч,13 хүн амь насаа алджээ. Үүний 8 нь том хүн, 5 нь хүүхэд байгаа юм.

Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэж байна.

Иймд амралтын өдрүүдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Гэр Бүл Хүүхэд Дорнод-н зураг.

Гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх