Дорнод аймагт иргэдийн саналыг 72 байршилд авна

2020/06/16
Дорнод аймагт иргэдийн саналыг 72 байршилд авна

Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд Дорнод аймагт 7 нам эвслээс 12 нэр дэвшигч, 4 бие даагч нийт 16 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ жил Дорнод аймагт 72 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллана.

Сонгуулийн хуулийн дагуу нам, эвсэл тус бүр аймгийн төвд 50 ажилтан, суманд 20 ажилтан, менежер, шадар туслагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сонгуулийн сурталчилгааг явуулж байна.Сонгуулийн сурталчилгаа 6 дугаар сарын 22-ны 24:00 цагт хаагдаж 6 дугаар сарын 24-ний өдөр санал хураалт явагдах юм.

Энэ жилийн Монгол улсын их хурлын сонгуульд сонгогчийн үнэмлэх гэж байхгүй бөгөөд хэсгийн хороодын байршил, иргэд саналаа хаана, хэрхэн өгөх мэдээллийг телевиз болон цахимаар олон нийтэд хүргэнэ гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Дорнод аймагт иргэдийн саналыг 72 байршилд авна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх